Үндсэн үзүүлбэр / Өдөр бүр / Өвлийн Захиалгат Танин мэдэхүйн аялал
Зуны аялал Өвлийн аялал

Хөтөлбөрүүд - Үндсэн үзүүлбэр / Өдөр бүр /

МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ҮЗҮҮЛБЭР   өдөр бүр 10:00-13:30 цаг           /2013.05.25-10.01/

    10:00 цагт
   Зочидыг монгол заншлаар угтан авч нүүдэлчин айлд зочлох дэс дарааллыг  тайлбарлаж өгнө.


    Зочидод Монгол нүүдэлчин айлын ойр орчим гэрийн гаднах байдал, мал ахуйн тухай тайлбарлаж өгнө.


    Эртний эдлэл бүхий монгол гэрт зочдыг урин цай, цагаан идээгээр дайлж монгол гэрийн эд хогшил, онцлогийн тухай зочидод
   тайлбарлан асуусан асуултанд нь гэрийн эзэн, эзэгтэй нар хариулан хууч хөөрөлдөн ярилцана. Мөн утас ээрэх, нэрмэл архи нэрж
   гарган авахыг бодитоор үзүүлэн нэрж авсан шинэхэн архинаас зочидод барин хүндэтгэл үзүүлнэ.
   Гэрийн эзэн морин хуур хуурдаж монгол ардын дуу дуулж ирсэн зочидод сайн сайхныг ерөөж монгол ардын ерөөл магтаал хайлна.

   Зочидыг гадаалахыг урьж уламжлалт цагаан идээ хийж байгааг үзүүлэн тайлбарлаж өгнө.


    Морьтон үзүүлбэр үзүүлэх.  
   -    Морьтой  уралдан давхих
   -    Морины давхиан дунд морь сэлгэн үзүүлэх
   -    Морины давхиан дунд уурга, ташуур, шүүрэх

 

   Эртлэн бэлчсэн хонин сүргийг хотлуулан, хонин сүргийг уламжлалт хонь холбох аргаар холбон хонь, ямаа сааж үзүүлнэ.




    Уламжлалт аргаар ноос савж эсгий хийх, сур элдэх тухай тайлбарлан үзүүлнэ.


    Монголчууд сарлаг, хайнагийн шаруудыг монгол модон тэрэгт хөллөн ачлага ачиж, тэмээний нуруу ачаа бүхий нүүдлийн
   хөсөг хэрхэн нүүдэлдэгийг үзүүлэн от айлыг тойрон явж зочидод зураг авах, авахуулах, нүүдэлд оролцох, үхэр тэрэг хөтөлж явах
   мөн үхэр тэргэн дээр сууж явах зэрэг бололцоогоор ханган монгол нүүдэлчид хэрхэн нүүдэг тухай тайлбарлаж өгнө.


 

   12:30 цаг

   Гэр ресторанд Монгол үндэсний хоолоор зочидод үдийн зоог барих

 
 Mонгол нүүдэлчин үзүүлбэрийн үнэ:
 
Гадаад том хүн  /хоолтой/  төг
 Дотоод том хүн   /хоолтой/  төг
Гадаад том хүн  /хоолгүй/  төг
  Дотоод том хүн  /хоолгүй/  төг
жолооч, орчуулагч /хоолтой/  төг
 жолооч, орчуулагч /хоолгүй/ үнэгүй
хүүхэд /0-6 нас/ үнэгүй
хүүхэд /7-12 нас/ 50% хямдрал
 
Тасалбарын үнэд орсон зүйлс:
Монгол нүүдэлчин үндсэн үзүүлбэр, Өдрийн хоол, морь, тэмээ, сарлаг унуулах, Зураг авхуулах, Нум сум харвах