Үндсэн үзүүлбэр / Өдөр бүр / Өвлийн Захиалгат Танин мэдэхүйн аялал
Зуны аялал Өвлийн аялал

Хөтөлбөрүүд - Өвлийн

Өвлийн үзүүлбэр (09:00-13:30 цагт)
  • Зочид автобустайгаа өвөлжөөн дээр хүрэлцэн ирэхэд Малчид монгол ёсоор тосон авна.
  • Зочдыг уламжлалт ёсоор бэлдсэн гэрт урин цайлна. Гэрийн дотор зочид ээлжлэн орж цай уун гэр доторхи тавилга хэрэгсэл болон аж төрөх ёсыг тайлбарлуулан танилцаж зураг авна.
  • Гэрийн эзэн өвөлжөөнд таван хошуу малыг цуглуулан бэлдсэн байх ба зочдыг газарчлан явж малын хашаа хороо болон мал маллах, монгол малчны өвлийн амьдрал, аж төрөх ёсыг танилцуулна.
  • Үдийн хоол: (Жуулчид малчин айлд зоог барина).
  • Нүүдэл үзүүлбэр: (Үдийн хоолны дараа зочдыг нүүдлийн талбайд хүрэлцэн ирэхэд сарлаг, хайнагийн шар тэрэг, морь тэрэг, чарга, тэмээнд гэр бараа ачсан нүүдлийн цуваа хүлээж байна. Энд монголчууд ердийн хөсгөөр хэрхэн нүүдэллэж байсныг харуулан зураг авхуулан 500 м орчим тойрог хийнэ.Зочид тэрэг бараанд хүрч үзэх, нүүдлийн тэрэг дээх сууж үзэх, дагаж явах зэргээр нүүдлийн үйл явцад идэвхтэй оролцох боломжтой).
  • Зочдыг өвөлжөөний ойролцоох талбайд морин чарга болон сарлаг, хайнаг, тэмээ унуулж, зураг авахуурах.
 
Өвлийн үзүүлбэрийн үнэ:
 
Гадаад том хүн  /хоолтой/  төг
 Дотоод том хүн   /хоолтой/  төг
Гадаад том хүн  /хоолгүй/  төг
  Дотоод том хүн  /хоолгүй/  төг
жолооч, орчуулагч /хоолтой/  төг
 жолооч, орчуулагч /хоолгүй/ үнэгүй
хүүхэд /0-6 нас/ үнэгүй
хүүхэд /7-12 нас/ 50% хямдрал
 
Тасалбарын үнэд орсон зүйлс:
Монгол нүүдэлчин үндсэн үзүүлбэр, Өдрийн хоол, морь, тэмээ, сарлаг унуулах, Зураг авхуулах, Нум сум харвах